作词 : Purevdorj Ch.
作曲 : Sangidorj Ch.
Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг
Амин зүрхэндээ дээдэлж явнаа хө
Амин зүрхнийхээ тэр л хайраараа
Амьтны үрсийг хайрлаж явна хө
Ай хө ээжийн минь хайр
Амин зүрхэнд минь шингэж дээ хө
Буянтайхан ээжийн уярал хайрыг
Бодол зүүдэндээ мөнхжүүлж явна аа
Бодол зүүдний тэр л хайраараа
Бусдын үрсийг хайрлаж явна аа хө
Ай хө ээжийн минь хайр
Бодол зүүдэнд минь шингэж дээ хө
Энэрэлтэйхэн ээжийнхээ элэврэл хайрыг
Элэг зүрхэндээ дуулж явна аа хө
Элэг зүрхнийхээ тэр дуугаараа
Эгэлхэн үрсийг хайрлаж явна аа хө
Ай хө ээжийн минь хайр
Элэг зүрхэнд минь шингэж дээ хө
Халамжтайхан ээжийнхээ хосгүй хайрыг
Халуун зүрхэндээ нандигнаж явна аа хө
Халуун зүрхнийхээ тэр хайраараа
Хотлын үрсийг хайрлаж явна аа хө
Ай хө ээжийн минь хайр
Халуун зүрхэнд минь шингэж дээ хө
Халуун зүрхэнд минь шингэж дээ хө