作词 : Tserendendev O.
作曲 : Murdorj L.
Галуун цуваа хөвөрсөн
Голын ус мэлтэлзсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа
Амуу тариа найгасан
Арвин сүргүүд налайсан
Айргийн амт нь чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа
Айргийн амт нь чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа
Ургах наран төөнөсөн
Усны шувууд ганганалдсан
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгийн минь намар юм аа
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгийн минь намар юм аа