作词 : Hurd
作曲 : Hurd
Хүннү сүннү хамаг Монгол эртний их түүх минь
Чингис Боорчи Мандухай цэцэн агуу дээдэс минь
Амь биеэ бодож хайрлалгүй тэмцэж явсан
Ариун дагшин онгон шүтээн миний эх нутаг
Алтай хангайн мянга мянган даваан дээр нь
Хадаг намирсан буурал шүтээн овоо тахилгатай
Хөрст дэлхийг айлгаж явсан арван гуравдугаар зуун
Хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн хорин нэгэн он
Халхын гол Хайлааст манхан дөчин таван он
Хорвоо дэлхийд Монгол нэртэй миний эх орон
Үеийн үед заяа нийлэн найрсаг амьдарсан
Үндэс угсаа нутаг нэгтэй олон ястнууд
Энэ сайхан эх болсон нутгаа хайрлахгүй байхын аргагүй ээ
Энэ сайхан Монгол эх орноо дуулахгүй л байхын аргагүй ээ
Эх нутаг минь
Хүннү сүннү хамаг Монгол эртний их түүх минь
Чингис Боорчи Мандухай цэцэн агуу дээдэс минь
Амь биеэ бодож хайрлалгүй тэмцэж явсан
Ариун дагшин онгон шүтээн миний эх нутаг
Хөрст дэлхийг айлгаж явсан арван гуравдугаар зуун
Хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн хорин нэгэн он
Халхын гол Хайлааст манхан дөчин таван он
Харийн дайсны хүслийг хангаагүй миний эх нутаг
Цагаан гэр мал сүрэг минь эх нутгийн чимэг
Царцаан царгиа хөхөөн дуу эх нутгийн минь уянга
Шилбүүр унасан бор жаалууд эх орны минь ирээдүй
Ширхэг чулуу хээрийн өвс нь ч эх орны минь эрдэнэ
Хоосон алгаа дэлгэлгүй хадаг барьдаг Монгол
Хоёрхон утастай морин хуураараа хорвоог хөглөсөн
Энэ сайхан эх болсон нутгаа хайрлахгүй байхын аргагүй ээ
Энэ сайхан Монгол эх орноо дуулахгүй л байхын аргагүй ээ
Энэ сайхан Монгол их түмнээ хайрлахгүй л байхын аргагүй ээ
Энэ сайхан эх болсон газраа дуулахгүй л байхын аргагүй ээ
Энэ сайхан эх болсон нутгаа хайрлахгүй байхын аргагүй ээ
Энэ сайхан Монгол эх орноо дуулахгүй л байхын аргагүй ээ
Эх орон минь