作词 : Surenjav Sh.
作曲 : Erdenebat Sh
Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг
Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр нь анхилам
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр нь анхилам
Миний ардын үйлс өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Үүлс хоноглом орой нь сүмбэр
Уулс хангайн бараа нь зүмбэр
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Миний ардын сэтгэл цагаан
Дууны үгийг оруулсан нь:Начиншонхор