Андуурсан гэж хэлэхдээ би андуураагүй
Зөвхөн чамд удаан дарж явуулах том зүрх
Ганц л хийж чадаагүй зүйл чинь намайг анзаарах
Улаанбаатарт байхгүй байх нь чамайг бодохгүй байх ганц арга
Хамгийн дуртай киног чинь үзэж байна ганцаараа
Хөтлөх дулаан гаргүй гарч явна гарцаар
Хувь тавиланг минь өөрчилсөн анхны харцаар
Чамд алгадуулахад арилсан бүх барцад
Одоо ч хамгийн дулаан газар танай орц
Чиний хараал идсэн хайр татсан харц
Бидэнд хэзээ ч байгаагүй тэр хосуудын цамц
Надад хэзээ ч өгөөгүй таашаалыг тамхинаас
Чи магадгүй ирсэн байх харь гаригаас
Тиймдээ ч бусдын сэтгэлд хандана харгис
Чамайг хүлээж тэсэлгүй шарласан навч
I just wanna see you dance in the moon light
I just wanna see you dance in the moon night x2
Амлалт болгон бидний дундах зайг нэмсэнa
Амнаас гарна гэж бодоогүй үгсээ алдаж
Ардаас нь баръя гэхээр хэтэрхий хожуу
Яг юунд итгэж юуг хүлээсийн чамаас
Хамгийн буруу газар хамгийн зөв үгсээ
Өөртөө жаргал биш зовлонг авч үлдсэн
Сонсохыг хүссэн тэр үгс чинь одоо надад байхгүй
Чамайг хажууд байхгүй гэж бодсон ч би айхгүй