Арван тавны сар нь
Агаартаа дэгднээ хө
Ар өврөө дагаад
Үүл нь үгүй юу юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа
Хүлээсээр удлаа даа хө
Харин чи минь хүрээд ирэхгүй
Юу юуны учир вэ хө
Хур борооны шим нь
Агаараас буухгүй бол
Хайтан ягаан цэцэг
Өөрөө яаж дэлгэрэх юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа
Хүлээсээр удлаа даа хө
Харин чи минь хүрээд ирэхгүй
Юу юуны учир вэ хө
Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юм сан
Хууль цаазгүй ч болоосой доо хүү минь дээ хө
Хуучин нутаг яруу даа очих юм сан даа яая даа хө
Яргай ташуур нь байгаасай
Янзийг нь олоод барих юм сан
Ял цаазгүй ч болоосой доо хүү минь дээ хө
Яргайтынхаа голдоо очих юм сан даа яая даа хө
Арван тавны сар нь
Агаартаа дэгднээ хө
Ар өврөө дагаад
Үүл нь үгүй юу юм бэ хө
Хайртай хонгор чамайгаа
Халшрал үгүй хүлээвэл юм бэ хө
Хамтарч жаргахын өдөр чинь дээ
Аяндаа хүрээд ирнэ дээ хө
Гүншүү дээлтэй гүнжидмаа дээ хө
Гүнгийн хатанд цанхаатай даа хө
Гүнг эхнэр авснаас хойш хүү минь дээ хө
Гөлөрөхийн өвчинтэй болов уу даа яая даа хө