作词 : Sumenhuar/Uuulee
作曲 : Sumenhuar/Uuulee
编曲 : Sukiii
Дараа Өртөө
Үг:Өлзий
Ая:Сүрлэг
Дуучин:Сүмэнхуар
Зүүрмэглэх нойрын дараа
Үзэсгэлэнт охидын царай
Зүйрлэшгүй хэмнэл өрөөр
Зүгээр дагаад бүжээрэй
Мартагдсан дурсамж шал өөр
Маргаашийн шинэ нэг ертөнц
Магадгүй бүр өөр
Өөр нэгэн мэдрэмж
Эрхэмсэг гоо дүрээ чи гүйцэд харуул
Элдвийн бузар бохироос өөрийгөө чи холдуул
Энгийн биш бидний уриа хамгийн хангинам
Эцсийн шувтлалт хүрээд ирэхэд дуу минь цангинам
Орхиоч. Өчигдрийн гунигаа
Мартаач. Чамайг зовоосон бүхнээ
Хайлаач. Миний хүслийн хүү минь
Умбаач. Миний хайрын нууранд
Зүрх сэтгэлд өөрийн хүнээ олсон дараа
Гэрэл илчээ чамдаа өгье хайрын нараа
Харан харан яаран яаран
Дааран дааран дайран дайран дараа өртөөнд уулзъя
Хий хоосонд баригдсан хийсвэр хэдэн жил
Хэмнэл аянд хөтлөгдөн хийгээд ирсэн үйл
Анх тайзыг чиглэж гарахад ичиж байсан нь ил
Алхам бүрдээ түүнийгээ чи туршлага болгон хэл
Зүрх сэтгэл бодол гурав байраа олдоггүй
Зүүдэнд харсан үзэмжийг хайгаад олдоггүй
Зүтгэх зориг хүсэл бодол зүгээ алддаггүй
Зөвхөн өөртөө үнэнч байхыг ердөө хэн ч батлаагүй
Энгэр дүүрэн медаль зүүхийг хүсэн мөрөөдөг
Хэнгэрэг дэлдэн ялалт ирэхэд түмэнд цуурайдаг
Хийсэн бүхэндээ эзэн суухыг хичээдэг
Хэлбэл үг гишгэвэл газар одоо зорьсондоо чи хүр
Мартагдсан дурсамж шал өөр
Маргаашийн шинэ нэг ертөнц
Магадгүй бүр өөр
Өөр нэгэн мэдрэмж
Орхиоч. Өчигдрийн гунигаа
Мартаач. Чамайг зовоосон бүхнээ
Хайлаач. Миний хүслийн хүү минь
Умбаач. Миний хайрын нууранд
Зүрх сэтгэлд өөрийн хүнээ олсондараа
Гэрэл илчээ чамдаа өгье хайрын наран
Харан харан яаран яаран
Дааран дааран дайран дайран дараа өртөөнд уулзъя