作词 : Ganbold Ganbold
作曲 : Ganbold Ganbold
Уртын дууны тансаг аялгуу
Талаа дүүргэн шуранхайлна
Ухаант ээжүүдийн амгалан харц
Танхилхан үрсээ аргадаастай яа
Аргалын утаандаа ариусдаг
Хулангийн сүүтэй говь мину
Адууны хиймориор хөглөгддөг
Хуурын цэнхэр хангай мину
Ажнай хүлгийн омголон төвөргөөн
Уудам хөнгийг доргиулна
Ачлалт аавуудын эрэмгий зан
Ухааны минь чагтагыг бөхөлнө
Номин зэрэглээ нь тунаран
Тахийн унага үүрссэн говь мину
Бугын урамдаандаа уясдаг
Буян нь дэлгэрүүн хангай мину
Ихэс дээдсийн гэгээн үйлс
Дундаршгүй домгийг нь хорвоо биширнэ
Эцэг өвгөдийн минь мөнхийн тавилан
Дэлхийн дээвэрт аагирахна
Зүрх сэтгэл омогшуулан
Зүйдэлгүй тэнгэрийн дор мөнхөрнө
Хүлгийн туурайн доор энхэжсэн
Хүмүүн заяаны өлгий мину
Зүрх сэтгэл омогшуулан
Зүйдэлгүй тэнгэрийн дор мөнхөрнө
Хүлгийн туурайн доор энхэжсэн
Хүмүүн заяаны өлгий мину
Хүмүүн заяаны өлгий мину