作词 : Ганбат
作曲 : Ганбат
Эгнээ зэрэгцээд эгнэн жигдэрсэн,
Эрэлхэг цогтой дайчдын жагсаал.
Эх орондоо тангараг өргөөд,
Энгүй баяртай алхаж байна.
Нэг! Нэг! Нэг, хоёр, гурав!
Нэг! Нэг! Нэг, хоёр, гурав!
Хөл нийлүүлэн гараа гаргаад
Хөгжмийн аясаар алхаж байна аа!
Жанжин тугаа өндөрт өргөөд,
Жавхаа хийморио мөнхөд бадруулаад.
Далай жаргалаа хамгаалах хүчээ
Даяар олондоо батлан харуулна.
Нэг, хоёр! Нэг, хоёр! Нэг, хоёр, гурав!
Нэг, хоёр! Нэг, хоёр! Нэг, хоёр, гурав!
Хөл нийлүүлэн гараа гаргаад
Хөгжмийн аясаар алхаж байна аа!
Азтай багачууд баясан инээгээд,
Ахмад дайчид бахдан мишээгээд.
Амраг бүсгүйчүүд цэцэг өргөөд,
Ард олноороо энхийг ерөөнө.
Нэг, хоёр! Нэг, хоёр! Нэг, хоёр, гурав!
Нэг, хоёр! Нэг, хоёр! Нэг, хоёр, гурав!
Хөл нийлүүлэн гараа гаргаад
Хөгжмийн аясаар алхаж байна аа!
Нэг, хоёр! Нэг, хоёр! Нэг, хоёр, гурав!
Нэг, хоёр! Нэг, хоёр! Нэг, хоёр, гурав!
Хөл нийлүүлэн гараа гаргаад
Хөгжмийн аясаар алхаж байна аа!