作词 : Л. Жанц
作曲 : Г. Одгэрэл
Зүүдэнд ургасан зүмбэр уулын цэцэг юм аа чи
Зүрхэндээ тээгэд хайрын балыг чинь амталъя би
Зөөлөн тунарах нүдний чинь харцаар чамыг ойлгож
Зөв сайхан аашаар чинь сэтгэлээ сүлж амьдръя

Анхилам ургасан атар хээрийн цэцэг юм аа чи
Анхалж дурлаад хайрын балыг чинь амталъя би
Алаг тормуун нүдний чинь харцаар чамыг ойлгож
Ааш ялдам зангаар чинь сэтгэлээ сүлж амьдръя

Эрвээхий шумбасан уулын цэнхэр цэцэг юм аа чи
Эрхэлж наадаад хайрын балыг чинь амталъя би
Эрэмгий нүдний чинь харцаар чамыг ойлгож
Энгүй сайхан зангаар чинь сэтгэлээ сүлж амьдръя

Амьдръя