作词 : Luuya n
作曲 : Luuya n
Саарал тэргээр давхиж шуудан бичиг зөөдөг
Шалмаг нэгэн бүсгүй сэтгэлээс гарахаа байлаа
Өглөө оройгүй дуу дуулж
Өдтэй юм шиг сэвэлзээд
Өдөржин чөлөөгүй давхихдаа
Эцэж ядархаа мэдэхгүй ээ
Яагаад дандаа дуулдаг юм бэ
Ямар завандаа амардаг юм бэ
Нэр нь хэн гэдгийг би мэдэхгүй л байна
Яагаад заавал найз юм бэ
Яагаад заавал хайр юм бэ
Яг аль нь юм бэ
Үеийн хөвгүүн чамайг үргэлж харахыг хүснэ би
Үнэн сэтгэлийн үгийг нууцхан чамаас хүлээнэ би
Эмзэг нандин хайрын минь ганцхан эзэн чи шүү
Эрхэлж тунимаар байсан ч ердөө би чадахгүй ээ
Яагаад дандаа дуулдаг юм бэ
Ямар завандаа амардаг юм бэ
Нас нь хэд хүрсэнийг би мэдэхгүй л байна
Яагаад заавал найз юм бэ
Яагаад заавал хайр юм бэ
Яг аль нь юм бэ