Үг:Төмөрбаатар
Ая:Гантөмөр
Монгол миний эх орон
МУГЖ Н.Чулуунхүү
Даяагийн нуруундаа ан амьтан шивээлсэн
Талын даандаа мал сүрэг шигтгэлсэн
Тавиу нутаг минь сан эрднээр ширтэглэсэн
Тансаг жаргалыг хүмүүн арддаа шингээсэн
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэгр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Аясын салхнаас сор хаялан сугсарсан
Адрын шагшуурга үр тариа шуурайлсан
Амжилт цогцлон нэр алдар цуурайтсан
Ажлын цавчлан нүр үйлсээ шуурхайлсан
Гишгэж яваа санхийюу анхилам газар минь
Гэрэлт нарны оюу номин тэгр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Дэлхийд нягтарсан эв зүй минь батжингуй
Давшиж шалгарсан зүг чиг минь бадрангуй
Дээшлэн мандсан их хөгжил үзүүргүй
Дэлгэр цэцэглэсэн маш сайхан ирээдүй
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэгр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Гишгэж яваа санхийюу анхилам газар минь
Гэрэлт нарны оюу номин тэгр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
End