Алаг цэцэг шиг үзэсгэлэн юмаа чи
Аялгуу дуу шиг яруухан юмаа чи
Арван тавны сарнаас тунгалаг
Ариухан заяасан үйтэн хуар аа хөө
Ай ай ай хөө
Арга ч үгүй еэ
Ариухан заяасан үйтэн хуар аа хөө
Зүүдэн дунд минь эрхлэх юмаа чи
Зүлгийн цэцгэс шиг анхилах юмаа чи
Сэтгэл сэмэртэл санагдаад байдаг
Сэргэлэн заяасан үйтэн хуар аа хөө
Ай ай ай хөө
Арга ч үгүйеэ
Сэргэлэн заяасан үйтэн хуар аа хөө
Алаг хонгор нүдтэй юмаа чи
Асгарсан хархан гэзэгтэй юмаа чи
Холын шувуудаар хайраа шивнэмээр
Хонгорхон заяасан үйтэн хуар аа хөө
Ай ай ай хөө
Арга ч үгүйеэ
Хонгорхон заяасан үйтэн хуар аа хөө