作词 : Binderiya Bat-Ochir
作曲 : Ariunbold Adiyasuren
Одоо би хайрын дуугаар яах вэ
Юу ч зориулааад тэр нэмэргүй
Өөрийгөө ор тас мартаад хичээсэн, чи инээсэн, ичээсэн
Удаан... тийм удаан би уйлсандаа
Ядаж зүгээр эсэхийг асуугаагүй ээ
Яагаад завгүй болсныг анзаараагүйээ
Гэхдээ л би чамд хайртай тэнэг минь
Үүнийг чамаас бусад нь мэдэж байна
Гэхдээ л би чамд хайртай гэнэн тэнэг минь
Хэзээ ч чи үүнийг мэдрээгүй ээ
Тиймээ би хөөрхөн бяцхан тэнэг
Тиймээ би юу ч мэдэхгүй гэнэн
Гэхдээ л би ганцхан чиний дэргэд
Гэнэн тэнэг баймаар...
Зохьж байна уу надаа ийм байх
Зүгээр чамайг санаж л байя
Чамайг алдахгүй гэж би хичээж байна мэдэж байна итгэж байна
Удаа... олон удаа хүлээсэндээ
Яаж харьсан гэдгийг асуухыг чинь
Яагаад уурлаад байгааг анзаарахыг чинь
Гэхдээ л би чамд хайртай тэнэг минь
Үүнийг чамаас бусад нь мэдэж байна
Гэхдээ л би чамд хайртай гэнэн тэнэг минь
Хэзээ ч чи үүнийг мэдрээгүй ээ
Тиймээ би хөөрхөн бяцхан тэнэг
Тиймээ би юу ч мэдэхгүй гэнэн
Гэхдээ л би ганцхан чиний дэргэд
Гэнэн тэнэг баймаар...
Гэхдээ л би чамд хайртай
Гэхдээ л би чамд хайртай