Үг Оруулагч:Амаржаргал(Өвөр Монгол)
Ариунаа(Монгол Улс)-Талын Монгол айл
Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл өглөөг угтана
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан
Янзага нь нойрмоглох үдийн халуунаар
Ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ
Ааруул сэврээж ачдаа өөгөөд
Алсын ууланд цацлаа өргөнө
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан
Саран хоноглох нутгийн хоймроос
Буянт сүрэг идээшин хөтөлнө
Шөнийн одтой ханьсан шивнээд
Ширгийн зөөлөнд морио аргамжина
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан
Зээр хулан ч үргэмгүй аниргүйн дунд
Талын монгол айл нь тайван амгалан
Талын монгол айл нь тайван амгалан